GoGo Bloghttp://blog.gogo.mnСүүлд нэмэгдсэн бичлэгүүдen-usFri, 19 Mar 2010 07:49:43 ULATjRSSGenerator by Henrique A. Viecilihttp://blogs.law.harvard.edu/tech/rssХvнийг ховсдон өнгөрсөн цаг руу аялуулах, өнгөрсөн амьдрал, урьд төрлийнх нь тухай яриулахhttp://bimongolxvn.blog.gogo.mn/read/entry3479Хvнийг ховсдон өнгөрсөн цаг руу аялуулах, өнгөрсөн амьдрал, урьд төрлийнх нь тухай яриулах нэгэн зvйл аргыг регресс гэдэг. Нийт хvмvvсийн арав орчим хувь нь ховсонд ордоггvй гэдэг болохоор бидний ерэн хувь нь регрессийн тусламжтайгаар өнгөрсөн цаг руу аялж болох нь. Өөрөөр хэлбэл регресс бол ховсоор дамжин өнгөрсөн цаг руу аялах цаг хугацааны машин юм. Гоц vзэгдэл сонирхон судлаач Д.Батсуурь арав гаруй жилийн өмнөөс регресс хийх технологийн талаар судалж, 2006 оноос хvмvvсийг регресст оруулж эхэлсэн билээ. Vvнийг бичигч би нэг удаа тvvний сеансны vеэр байлцаж хэрхэн регресс хийж буйг нь сонирхсон удаатай. Регресс хийгч регресст орж буй хvнийг эхлээд гvн ховсонд оруулна. Тэгээд юу vзэж мэдэрч буйг нь асууж яриулдаг. Ингэхдээ өнгөрсөн цагийн тодорхой он, cap, өдрийг хэлээд яг энэ vед юу хийж байсан, хэн болохыг нь хэлvvлж болно. Эсвэл тодорхой он цаг хэлэлгvйгээр vзэж, мэдэрч буйг нь яриулж ч бас болдог. Миний байлцсан нэгэн сеансан дээр Д.Батсуурь дөчөөд насны нэгэн эмэгтэйг регресст оруулсан бөгөөд уг эмэгтэй байгаа орчин, vзэгдэж мэдрэгдэж буй эд зvйлсийн талаар маш тодорхой ярьж байв. Тvvний ярианы байдлаар урьд нэгэн төрөлдөө Энэтхэг бvсгvй байжээ гэмээр байсан бөгөөд регрессээс гарсныхаа дараа юу ярьснаа асууж сонирхон хэсэг ярилцаад гэрийн зvг явсан юм. Харамсалтай нь энэ удаад регресс хийгч маань техникийн ямар нэгэн алдаа гаргасан бололтой байдаг. Яагаад гэвэл регресст орогч эмэгтэй такси хөлслөн гэрийн зvг явахдаа зам зуурын хаяг реклам, зарлал сурталчилгааны vг vсгийг уншиж чадахгvй, бvгд харийн vл таних vсэг харагдаад, хөлсний тэрэгний жолоочид гэр лvvгээ явах зам, хаагуур хэрхэн эргэхийг зааж өгөхөд хvндрэлтэй байсан гэдэг. Хэсэг хугацаанд өнгөрсөн цагийн оюун санаа, энэ цагийн оюун санаа хоёр нь нэг биед давхцах мэт мэдрэгдээд тун таагvй байжээ. Энэ нь ховсонд орогчийг өнгөрсөн цагаас одоо цагт буцааж авчрах vйл явцад ямар нэг алдаа гарсны ул мөр бололтой байдаг. Регресс нь сайн хөтөчтэй vед айж эмээх зvйл огт биш бөгөөд гагцхvv туршлага муутай, эхлэн суралцагч хvмvvс бие даан хийж болдоггvй, заавал чадварлаг мастерийн удирдлага хяналтан дор явуулж байж, аюул осолгvй, алдаагvй ажиллаж сурлаа гэхийн цагт, багшийнхаа зөвшөөрсний дараа бие даан гvйцэтгэж болдог vйл юм. Гоц vзэгдэл судлаач Д.Батсуурийг би Монголд регресс хөгжvvлж буй анхдагч гэж боддог. Өөр хэн нэгэн vvнийг хийж байна гэж олж сонсоогvй. Тэрээр чамгvй олон хvн дээр туршилт хийн нэлээд өндөр тvвшний мэргэжилтэн гэхээр хэмжээнд хvрчихээд байгаа юм. Энэ удаад 2008 оны нэгдvгээр сарын 6-нд 63 настай О.Жавзмаа гэдэг эмэгтэйг регресст оруулах vед юу ярьсныг сонирхуулъя. Тvvнийг мөн өдрийн 19 цаг 45 минутад регресст оруулж эхэлсэн бөгөөд Д.Батсуурь регрессийг удирджээ. О.Жавзмаагаас өнгөрсөн vеийн тодорхой огноо зааж асуулгvйгээр тухайн тохиолдолд юу vзсэнийг нь асуухад юу ярьсныг бvрэн сийрvvлье. ...Омголон морь унасан дуулгатай эрэгтэй хvн давхиж байна. Хувцас нь их хvнд юм. Цойлж давхиж байна. Хол хаягдсан морьтонгууд. Бороо шивэрч, ногоо халиурч, их сайхан байна. Ус цэлэлзэнэ. Өндөр модтой уул байна. Цэргийн жанжин. Олон морьтой цэрэг байна. Уулын хормойгоор эргэн гарч ирж байна. Олон байна. Нар урд, Хөндий газар байна. Их л давхиж байна. Хоёр талд морьтой хvн байна. Морины сvvл хавьцаа байна. Нэг юм өргөсөн байна. Иштэй юм. /туз байхаа гэж регрессийн дараа хэлье/. Миний хувцас малгай их хvнд байна. Урд байгаа цуварсан ууланд хvрэх зорилготой байна. Хугацаандаа очно. Монгол хvн. Гансэлэм нэртэй. Бvгд давхилдана. Хөрс зөөлөн байна. Тоос босохгvй байна. Миний морь хvрэн зvстэй, амаа ангайсан, тун омголон морь. Баруун хажууд цагаан морьтой, зvvн гарт хар морьтой хvн байна. Баруун гар талын хvн vзмэндvv өнгийн дээлтэй тансагдуу, гангамсаг, их том нvдтэй, хөмсөг сайтай сvрлэг хvн байна. Инээхэд нь шvд нь яралзан харагдана. Сэтгэл өндөр давхилдана. Салхи сэвэлзэнэ. Ногооны vнэр тансаг байна. Сэтгэл өөдрөг бардам, хөөрсөн байдалтай байна. Сайхан байна. Бидний очиж буй газар гол урсана. Хоёр талдаа уулаар хvрээлэгдсэн голын захаар явж байна. Цуварч эхэллээ. Мод, мөчир. Голын хоржигнон урсах чимээ. Том том чулуутай тунгалаг гол байна. Бид богцтой юм. Зэр зэвсэгтэй, бvгд их л хуягласан байна. Төмөр хуйтай сэлэм байна. Хvмvvс ярилцана. Морьд тайван алхаж байна. Миний морь хөлөрсөн байна. Очих газар ойртож байна гэлцэж байна. Буудаллахгvй юм болов уу гэж байна. -Нэг их өндөр уул, ширэг ногоотой газрыгхаржбайна. Би гол гаталж, эрэг өөд гарч байна. Би бууж байна. Ширэгтэй газар байна. Буттай газар руу буугаад явж байна. Газар vзэж яваа юм болов уу? Бие засах?.. Бvх хvмvvс бууж хvрээ vvсгэн сууж байна. Өшөө цаашаа дугуйран сууж байх шиг байна. Дугуйрсан хvмvvсийн эхэнд би сууж байна. Амарч байна. Нээг, хоёр, гурав, дөрөв, ...арван тав дахь хvн инээгээд байгаа харагдана. Шооч маягтай, бор царайтай, шовгор малгайтай. Дандаа эрчvvд. Гутлууд нь их сонин юм. Монгол гутал гэхэд их сонин юм. Монгол дээл өмсөөгvй, ангийн арьсаар хийсэн хvрэм шиг хувцастай, зарим хvн малгайнаасаа хар сортой арьс шиг юм унжуулсан байна. Амарч байгаа бололтой. Миний нойр их хvрч байна. Амармаар юм шиг. Морьд харагдахгvй байна. Би сvvлийнхээ улсыг харахгvй байна. Нэлээд хол байна. Улсууд ярилцаад шуугилдаад байна. Би хэвтээд урд талын гайхамшигтай өндөр шовгор уулыг харж байна. -Голыг өгсөөд их хол явах бололтой. Их том биетэй улсууд байна. 800 гэсэн тоо санагдаад байна. Оройн сэруvн орж байна. Нэлээд хол гал тvлж байна. Нэг, хоёр, дөрвөн тойрогны цаана гал гарч байна. Миний байгаа газар их том тойрог. Цаашаа ч бvр их тойрог байна. Зарим нь хагас тойргууд байна. Би их том жанжин юм шиг байна. Нэг их өндөр хvн миний хэрэгслийг авчирч байна. Хоёр том богцноос юм гартана. Улаандуу цэмбийг ногоон юмаар эмжсэн. Миний дэвсгэр юм болов уу. Ногоон юм нь даавуу биш ээ. Vйлчилж байгаа хvн их том хvн юм. Гутал нь харагдаж байна. Бvс мvс нь их мундаг юм аа. Шир юм байна. Дандаа тийм л хувцастай улс. ...Мөнгөн том хэт хутга, том, мөнгөн тансаг хэрэглэлтэй. Миний морины хазаар мөнгөн, магнайд нь улаан шvр суулгажээ. Миний хэрэглэл тансаг аа тансаг. Эмээлийн бvvрэг цагаан, Дөрөө нь сийлбэртэй цагаан. Их л эртний хvн байна даа. Аяга нь их сонин. Их том аяга гаргаж ирж байна, вааран юм уу их том юм. Янз бvрийн юм л байна. Эмээлийн бvvрэг нь их өргөн, цагаан. Дvрлэгэр дvрлэгэр нvдтэй, бордуу эршvvд хvмvvс байна. Харанхуй болсон. Тэнгэрт од тvгсэн байна. Хоёр талын уул их сvрлэг өндөр юм. Одод ярайна. Хөхрөлдөөд идэж уугаад байгаа бололтой. Махан голдуу хоол байна. Шөл нь бор, хутгаж буй шанага нь зэс шанага, урт иштэй. ...Би хэвтсэн, уул их сайхан харагдана. Би унтаад байгаа юм уу. Би гол руу жийгээд уул руу дэрлэн хэвтэнэ. Улсууд гол руу толгойгоо харуулсан шиг байх юм. Саглагар модны дэргэд хоёр хvн байна. Миний зvvн гар талд эрэг дээр хоёр хvн байна. Тамхи татна. Миний... Ус шуугиад ямар сайхан юм. Морьд янцгааж байна. Манай морьд. Надаас нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа дахь хvн ямар их хурхирдаг юм. Байгаль их сайхан байна. Бvрээ барьсан хvн гарч ирлээ. Бvрээ дуугарч байна. Бvгд босцгоож байна. Морьд цуварч гол өгсөн орж ирж байна. Нэг их тод цагаан морь байна. Явах бололтой юм. Бvгд бэлдэж байна. Буу шийдэмгvй, том том сэлэмтэй улсууд. 1,2,3.....9,10-аад тойрог болсон юмуу даа. Бөөн бужигнаан. Нэг тойрогт 16-17 хvн. Нар гараагvй байна. Манай хэд завилаад суусан байна. Голоо өгсөх гэж байна. Мордоцгоож байна. Би юм хэлэхгvй байна. Хоёр салаа явна. Бvгд хөдөлсөн, том хавцлаар явж байна. Би тvрvvнд нь явна. Ард цагаан морьтой хvн явна. 3 хоногийн дараа Би гэртээ байна. Их том гэр байна. Хаяа шуусан байна. Маш их хонь бэлчиж буй нь харагдана. Морины шон байна. Морьд байна... Энэ бол регресст хvнийг оруулсан нэг л тохиолдлын жишээ. Регрессийн туршид оруулагч асууж, орогч хариулдаг бөгөөд харилцан ярилцах идэвхтэй хэлбэр байдаггvй. Яагаад гэвэл орогч гvн ховсдуулсан болохоор зөвхөн өгсөн командыг биелvулдэг. О.Жавзмаагийн дээрх , яриа бол асар олон асуултын vр дvнд бий болсон зураглал юм. Бөөгийн онгод орсон vед тvшээ хийж байгаа хvн хэр туршлагатайгаас хамаарч яриа өрнөдөг. Хаана нь яриаг нь тасалж, хэдийд юу руу хандуулж, ярьж өгөхгvй байгаа зvй лийг нь хэрхэн яриулах вэ гэдэг тvшээгээс ихээхэн хамаардаг. Гэхдээ энэ бол харилцан яриа байдаг бөгөөд онгодын төлөв байдлаас ихээхэн хамаардаг учраас хvссэн мэдээллээ олж авахгvй байх, далд битvv утгатай оньсого мэт хариулт сонсох нь элбэг. Бөөлөх нь тодорхой цаг vед амьдарч байсан хvний сvнстэй харьцаж буй бол регресс нь хvнийг өнгөрсөн vе рvv нь ховсын тусламжтайгаар аваачдагаараа ялгаатай. Хvнийг регресст оруулах нь нэг талаас ухамсартайгаар тавьж буй асуулт, нөгөө талаас ухамсаргvйгээр өгч буй хариулт байдаг учраас нvдэнд нь биетээр харагдаж буй ямар нэг зvйлийн хэлбэр дvрс, харагдах байдал зэргийг л нарийвчлан тодруулах боломж сайтай. Бөө нь сvнс буюу оюун санаатай харьцаж байгаа учраас мөн ингэж тодруулахаас гадна учир шалтгаан, дотоод мөн чанарыг нь ухан гаргахдаа гаргууд. О.Жавзмаа тvvх, угсаатны зvй судлалын талаасаа сонирхол татах асар олон мэдээлэл өгсөн боловч харамсалтай нь хөтлөгч тодруулан асуулгvй өнгөрчээ. Жишээ нь, гутал хувцасны тухай ярьж байхад илvv нарийвчлан асуусангvй. Бөө судлалын ажлаар явж байхдаа би нэг удаа уруд, мангуд гутал гэж онгод хэлэхтэй таарч тодруултал ерөнхийдөө монгол гутал мэт хэлбэртэй ч хошуу нь урт, тvрий нь боомоороо одоогийн монгол гутлаас хамаагvй нарийхан, өсгий нь хойшоогоо илvv гарсан гэж хэлж өгч байв. Энэ бол тvvхч судлаачдад хэрэгтэй чухал мэдээлэл юм. Туг нь ямар өнгөтэй, ямар дvрстэйг асуусангvй. 800 гэдэг тоо яагаад санагдаад буйн учрыг лавласангvй. Гурав хоногийн дараа гэртээ байхад нь гэрийн доторхийг тодруулан асуусан бол бас л хэрэгтэй мэдээлэл олдох байсан нь дамжиггvй. О.Жавзмааг регресст оруулахдаа тодорхой он cap өдөр хэлэлгvй ерөнхий оруулсан учраас дахин энэ цаг vе рvv оруулж, дээрх мэдээллийг тодруулна гэдэг хэцvv. Гэхдээ яг энэ монгол цэргийн баатар байсан өөр цаг хугацаа руу нь аялуулж болох юм. Vvний тулд ойролцоогоор хэдэн ой руу аваачих вэ гэдэг асуудал гарна. Тvvний тvлхvvр нь 800 гэдэг тоо байж болно. Өөрөөр хэлбэл 800 жилийн өмнөх vе буюу 1210 он руу аваачвал сонирхолтой мэдээлэл олдож болох юм. Мен 20-30 жилийн зайтайгаар урагш нь хөөгөөд байвал дээр өгvvлсэн цаг хугацааг олох нь магадтай ч vvний тулд ихээхэн цаг зарахад хvрнэ. Ер нь Д.Батсуурь гоц vзэгдэл сонирхон судлаач учраас хvнийг өнгөрсөн цаг руу аялуулахыг л урьтал болгосон болохоос тvvх, угсаатны зvйн нарийн мэдээлэл авахыг хичээгээгvй гэдгийг энэ дашрамд өгvvлье. Гоц vзэгдэл судлаач Д.Батсуурь прогресс буюу ирээдvй цаг руу хvнийг аялуулах судалгаа туршилтын ажлаа саявтар эхэлсэн бөгөөд vр дvнг нь "Гэрэлт цалиг" сониноор дамжуулан уншигч олонд хvргэхээр тохиролцоод байна. Эцэст нь регресс хийх нь хvссэн хvн бvрийн ажил биш бөгөөд сайн багшгvйгээр оролдвол учрах vр дагавар нь ямар ч байж мэднэ гэдгийг хатуу сануулъя. Яагаад гэвэл энэ бол оюун санаагаар оролдож буй ажил. "Галаар наадвал осолтой" гэдэг сануулга энд шилжсэн утгаараа хатуу vйлчилдгийг анхааралдаа авагтун. эх сурвалж: Зууны мэдээ. Б.Галаарид Дугаар 27/106(3178)http://bimongolxvn.blog.gogo.mnhttp://bimongolxvn.blog.gogo.mn/read/entry3479Sun, 5 Jul 2009 23:40:58 ULASTИйм Андгайг зөрчвөл хэцүүеэ.http://bimongolxvn.blog.gogo.mn/read/entry12014Арван зүгийн тэнгэр сахиусанд Андгай тавьж айлтгах ану: Угийн их гарвалынхаа Утсан торгон жолоог атгасан Удай мөнх тэнгэрийн Уран хар улаач би. Олны тусын тулд Онгод буумлаа урьж, Зовлонтонд жолооч, Золгүйтэнд хэлмэрч, Гаслантанд газарч, Хэлгийтэнд хэлмэрч, Хэлтгий заяатанд зааварч болъё. Бадам улаан галынхаа Баруун хойт хоймор дээрээс Төрт ёсондоо сүсэглэж, Төрийн сүлд хар, цагаан туганд мөргөж, Андгай өргөж ёслохдоо. 1.Өнчинд эцэг, эх болж, Үгээгүйд тэтгэлэг болж, Харийн гэж гадуурхахгүй, Халууны гэж дотночлохгүй, Хэн хүнийг алагчлахгүй, Хэнтэггүйгээр хэлмэрчлэхийн төлөө Ядарсан нэгэнд явгаар хүрч, Өвдсөн хүнд үхэр хөлөглөн хүрч, Шившлэгтэй хүний шавгыг татаж хараад Ядарсан хүнд яс түлж үзэхдээ, Үхлээр айлгаж үхэр малыг нь туухгүй, Аюул гамшгаар айлгаж адуу малыг нь авахгүй, Авцаа өгцөөны жишиг тогтоохгүй, Энгэсэн заяаных нь элгэн Харсан заяаных нь зол шорыг Чухам хэлж цоо донгодохоо АНДГАЙЛЪЯ. 2.Өнгөтний царай,өмсгөл зүүлт, Өглөгчийн гарыг харахгүй, Баяныг бялдуучлахгүй, Бядуу ядууг ялгаварлахгүй, Бусдадаа атаархахгүй, Бөө, удгадтай мөчөөрхөхгүй, Бүтээх хэрэгт хов зөөж, Хориг саад учруулахгүй, Хэлсэн хэргийг хэлэлцүүлж Зорьсон зоригийг зохиолцохоо АНДГАЙЛЪЯ. 3.Төлөв түвшин, бат андгайгаа сахилгүй Төлөг бэлгэ, худал хуумгай арга мэх зохиож Түмэн түмнийг төөрөлдүүлэн мэхэлж Түүхий төөргөөр ашиг хонжоо эрэхгүйгээ АНДГАЙЛЪЯ. 4.Тэнгэр сахиус шүтээнд Тангараг тавьж, ам гарахгүй гэж АНДГАЙЛЪЯ. 5.Хар шарыг найран зохилдуулахын төлөө Хос ёсны сургаалыг холбиролгүй баримтлахаа АНДГАЙЛЪЯ. 6.Нөгчигчдийн нүгэлийн бузар Нанчид сархдын гарилын бузар Нүгэлт идээний чивлийн бузар Нөхцөж явалдахын хормойн бузарыг Хоргилож цээрлэж тэвчихээ АНДГАЙЛЪЯ. 7.Дээгүүр дэвүүлэшгүй, доогуур гулдруулашгүй Алтай, Хангайн орны ариун сайхан жодоогоор Анхилуулан байж ариулж, Үнэртүүлэн байж өргөтгөж Ариун явдал үйлсийг ашид сахина гэж АНДГАЙЛЪЯ. 8.Араатан савартан хийгээд өндрийн мах Аюу баавгай хийгээд доргоны мах Алив бузар идээ зоогийг тэвчиж Аяга, шанаганы бузраас сэрэмжлэнэ гэж АНДГАЙЛЪЯ. 9.Асралт эцэг эхээ тахимдаж Ачлалт буурал ахмадаа хүндэтгэж Аархал омгорхол бүхнээ дарж Ачит найж багш юугаан үг сургаалыг Алгасалгүй дагаж явна гэдгээ АНДГАЙЛЪЯ. Андгайлсан энэ андгайг минь Асар хурмаст мөнх тэнгэр эцэг сонсог! Алтан дэлхий этүгэн эх гэрчлэг! Ам өргөсөн андгайнаасаа алс алхаж няцвал: -Амь нас минь барагдаг! амин сүнс минь халиг! -Хар цоохор оргой минь хадны ёроол сахиг! -Хайран энэ бие минь хагдны ёроолд хагшиг! -Бор цоохор оргой минь бутны ёроол дэрлэг! -Байгаа энэ бие минь барагдаж бөхөж арилаг! -Алдар их нэр минь арван зүгтээ тасарч! -Зүрх зүлд сүлдэр минь зүүний тэнгэрт зүсэгдэж! -Зүүдэн адил замхартугай! Авралт тэнгэр эцэг минь өршөөж Алтан дэлхий этүгэн эх минь ивгээж Андгайг минь сахиулж Ачид бөө болгон адислаж хайрла. Арван зүгийн тэнгэр сахиулсан нар Хөх мөнх тэнгэр хайрхан Хөрст алтан дэлхий хайрхан Онгод их буумлууд, орон дэлхийн эздүүд, Үгийн их шүтээнүүд, унгийн их гарвалнууд, Хад бүрийн хаад, бут бүрийн бурхад Андгайг минь бататгаж хайрла! Амь насыг минь уртатгаж хайрла! Амьтан бүхний тусыг бүтээж хайрла! Ашдын жаргаланг соёрхож хайрла! Ноён богд шэрэг! шэрэг! шэрэг! ЖИЧ: Тодруулга хэрэгтэй бол ?-аарай.http://bimongolxvn.blog.gogo.mnhttp://bimongolxvn.blog.gogo.mn/read/entry12014Thu, 24 Jul 2008 10:53:46 ULASTШидтэн гэж хэн бэ?http://bimongolxvn.blog.gogo.mn/read/entry13186Урьдын цагт үлгэр домог мэт байгаад сүүлийн үед ялангуяа ХХ зуунд орон оронд сонирхон судалж, энэ дэлхий ертөнцийн хүн зоны эрт эдүгээгийн амьдрал одоо ч өөр хоорондоо сүлэлдэн холбоотой байдаг, гүйцэтгэдэг, мэдэрдэг "ид шидтэн" нь амьд аж төрж буй эдүгээгийн хүмүүсийн дунд байсаар ирсэн, байсаар байгаа, цаашид ч байхсаар байх нь бүр баталгаатай болохыг шинжлэх ухаан зах зухаас нь тайлбарсаар одоо үүнийг бараг бүх дэлхийгээрээ нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Тэгвэл манай гарагт бидэнтэй мөр зэрэгцэн аж төрөн амьдарч байгаа энэ үй олон хүмүүс дортоор ямар нь "шидтэн" болдог юм бэ? гэвэл далд ухамсар, уураг тархиныхаа нөөцийг ердийн биднээс илүү хэрэглэж, хийбод ертөнцтэй холбогдон харилцаж, тэдний хүчийг өөртөө авч ашиглаж бадах чадвар бүхий тийм хүмүүсийг "ШИДТЭН" хэмээн хүн ард маань нэрлэх болсон ажгуу. Үүний хамгийн гол зүйл бол бие эцэслэж, дэлхийн хөрсөнд уураг биеэ үлдээгээд, хийбод ертөнцөд амьдралаа үргэлжлүүлэн оршдог сүнс хүнд байдаг, энэ бүхнээс бүрэлдсэн "хий ертөнц" манай газар дэлхийтэй залгаа оршин байдаг, тэр нь энэ замбуулингийн бүхий л амьдралтай нэн бат холбоотойг барин тавин нотолж, тэр харилцааныхаа үр дүнг бидэнд үзүүлж, тэрийг нь "ид шид" хэмээх учир нь тайлагдаагүй юмны нэр томъёогоор нэрлэж, мухар сохор ойлголтоор бид өнөөг хүртэл хүлээн авсаар ирсэн нь бодит үнэн болно. Тэгвэл эдүгээ бидний үзэж байгаагаар дээд үеийн Сахиус, Онгодын улаач нь болсон, мөн тэднийг залгамжлах төөрөгтэй бөө, удгад болон хүний оюуны хүч нөөцийг судалсан Бурхан багш болон түүнд хүрэх гэгээрлийн замаар замнан гэгээрсэн Их бурхад, тэднээс салбарлан тодорсон олон Хутагт, Хувилгаад тэднийг залгах заяатай төрсөн гэгээнтнүүд, алин нь болох нь олонд бүрэн тодроогүй дээрх шидтэнгүүдийг залгах заяа учралтай, хий ертөнцтэй ямар нэгэн хэмжээгээр холбоо бүхий, олон чадвар хослосон буюу эсвэл аль нэг чадварыг дагнан эзэмшсэн, бидний хажуугаас нь нэрлэж хэлдгээр жинхэнэ мэргэд, чойжин, гүртэнгүүд, гоц авъяастан, увидастангууд, зөн билгийн "хараа"-тангуудыг "ид шидтэн" хэмээмой. Үүний дээр Бурханы нээлтэд итгэл өгч сахил хүртсэн, түүнд хүрэх замыг туулж чадах тэсвэр, тэвчээр, зориг хатуужил төгс боловсорсон, олон жилийн уйгагүй хөдөлмөрөөрөө өөрөөсөө шунал тачаал, уур хилэнг үүрд огоот холтгож өөрийгөө ариусгаж чадсан гэгээрлийн замаар сэтгэл шулуудсан замнагсад, бясалгагчид ийм "шидтэн" болдог нь бас нотолгоотой болсон зүйл болой. Нөгөө талаар дээшээ дэгдэж чаддаггүй, урьдын хар буруу санаатны газар дээгүүр тэнүүчлэгч хий ертөнц дэх холбоо сүлбээтнүүдээр тэр л чиглэлээр өөрийгөө "чадваржуулагч" хорон санаатай, залилан мэхлэгч, сүйрүүлэгч, ягчис дүртэнгүүд ч элдэв "аюумшигт ид шид"-ийг үзүүлдгийг ялган салгаж мэдэх нь чухал ажааму. Үүнээс хол байх нэгэн гол зүйл нь бүх юманд ЗӨВ, ямагт цэвэр ариун сэтгэлээр хандаж, Тэнгэр, Сахиус, Шүтээн, Бурхадаа сэтгэлээсээ хоромхон зуурч атугаа үл холтгон байх ажээ. Үүнийг Эрхэмсэг Хүмүүсдээ чухалчлан сануулсу гэж энэхүү нийтлэлийг тэрлэв.http://bimongolxvn.blog.gogo.mnhttp://bimongolxvn.blog.gogo.mn/read/entry13186Tue, 22 Jul 2008 20:00:37 ULASTБөө мөргөлийн талаарhttp://bimongolxvn.blog.gogo.mn/read/entry9400Би буриад багштай халх бөө. Та бүхний бөө мөргөлийн талаар сонирхсон бүх зүйлд мэддэг чаддагаараа туслахад бэлэн. ЗӨВХӨН АСУУЛТАА ҮЛДЭЭ!!!http://bimongolxvn.blog.gogo.mnhttp://bimongolxvn.blog.gogo.mn/read/entry9400Sun, 13 Jul 2008 18:30:41 ULASTБи сайдын хүүхэд болмоор байна.http://bimongolxvn.blog.gogo.mn/read/entry12715Би монголын боловсролыг "буруу замаар будаа тээж байна" гэж боддог. Хүнд амьдрах ухаан, ёс суртахууны боловсрол олгохоосоо илүүтэй АКАДЕМИК боловсрол олгоод байна. Монголчууд нь төрөлхийн сэтгэлгээний асар өндөр боломжтой тул одоогыхоор "ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ" гэж нэрлэгдээл байгаам л даа. Уг тийм байх ёстой юм уу гэхээр Бас үгүй юмаа. Монголчууд хүссэн мэргэжлээрээ суралцаад түүгээрээ амжилт гаргах 100%-н оюуны потенциалтай ард түмэн. Гэтэл бүгд л эдийн засаг, хуулиар толгой цохих юм гэнээ. Ёстой лөөлөө байлгүй. Тэгээд бусдыг нь тухайлбал жинхэнэ бүтээн байгуулалтыг ХЭН хийхвэ гэж? Ерөнхий эрдмийн боловсрол гээдл хүний тархийг алчих юмаа. Косинус, логарифм эсвэл индукц, шулуун замын жигд хурдсах хөдөлгөөн энэ тэр нь амьдралд хэрэг болдог боловуу? Зарим Математикч, Физикчдэд нь хэрэглэдэг л байх л дөө. ХЭ ХЭ. Харин түүний оронд Эх орноороо бахархах үзлийг өгмөөр байдаг. ӨӨ нээрээ үүнийг чинь уран зохиолын хичээлээр өгдөг билүү. ХЭ ХЭ. За ер нь амьдарх ухааны Чадвраыг хөгжүүлэх хичээлүүд илүү орж цаашдын мэргэжлийнх нь чиг баримжааг олгодог байвал яасан юм бэ дээ. 10жилээс 12 жилд орлоо. Тэгээд яасан. Яг л үздэг юм нь хэвээрээ. Жаахан цаг нь олон болж сунасан. Бүүр залхуутай. Харин сүүлийн 2 жилд сонирхсон мэргэжлийнх нь суурийг тавьдаг байвал болох л байхдаа. ЗА баахан "ХЭТ МЭДЭМХИЙ ЖАРААХАЙ"-дчихлаа. Тэр яаманд нь маниас илүү толгойтой олон "цагаан захтнууд" байдаг байх дөө. Боловсрол ойлгохгүй сайдаар ч яахав дээ. Хүүхэдтэй орооцолдсон бол л сайд болох юмаа. Хэрэв тийм бол аав, ээжүүд маань сайд болоосой. Би сайдын хүүхэд болмоор байна. ХЭ ХЭ. http://bimongolxvn.blog.gogo.mnhttp://bimongolxvn.blog.gogo.mn/read/entry12715Mon, 7 Jul 2008 18:46:21 ULASTТАНИЛЦУУЛГАhttp://bimongolxvn.blog.gogo.mn/read/entry11846Сайн байна уу? Би Агуу Монголчуудын хэлтэрхий. Мөнх тэнгэрээс хөх тамгатай илгээгдсэн МОНГОЛ ХҮН. Би óдам залгамж, уг барьсан бөө хүн. Олон нийтэй чөлөөтэй танилцах үүднээс энэхүү БЛОГ-г нээлээ. Та бүхэнтэй бүх сэдвээр санаа бодлоо солилцох болно. Үүнээс цааш илүү дэлгэрэнгүй танилцах болноо. Миний блогт хандсан тань БАЯРЛАЛАА. Одоохондоо блогоо сайжруулж байгаа тул түр хүлээгээрэй.http://bimongolxvn.blog.gogo.mnhttp://bimongolxvn.blog.gogo.mn/read/entry11846Fri, 4 Jul 2008 19:27:00 ULAST