Хvнийг ховсдон өнгөрсөн цаг руу аялуулах, өнгөрсөн амьдрал, урьд төрлийнх нь тухай яриулах
2009 оны 07-р сарын 05, Нийтэлсэн XELTERXIIХvнийг ховсдон өнгөрсөн цаг руу аялуулах, өнгөрсөн амьдрал, урьд төрлийнх нь тухай яриулах нэгэн зvйл аргыг регресс гэдэг. Нийт хvмvvсийн арав орчим хувь нь ховсонд ордоггvй гэдэг болохоор бидний ерэн хувь нь регрессийн тусламжтайгаар өнгөрсөн цаг руу аялж болох нь.
Өөрөөр хэлбэл регресс бол ховсоор дамжин өнгөрсөн цаг руу аялах цаг хугацааны машин юм. Гоц vзэгдэл сонирхон судлаач Д.Батсуурь арав гаруй жилийн өмнөөс регресс хийх технологийн талаар судалж, 2006 оноос хvмvvсийг регресст оруулж эхэлсэн билээ.
Vvнийг бичигч би нэг удаа тvvний сеансны vеэр байлцаж хэрхэн регресс хийж буйг нь сонирхсон удаатай. Регресс хийгч регресст орж буй хvнийг эхлээд гvн ховсонд оруулна. Тэгээд юу vзэж мэдэрч буйг нь асууж яриулдаг. Ингэхдээ өнгөрсөн цагийн тодорхой он, cap, өдрийг хэлээд яг энэ vед юу хийж байсан, хэн болохыг нь хэлvvлж болно. Эсвэл тодорхой он цаг хэлэлгvйгээр vзэж, мэдэрч буйг нь яриулж ч бас болдог. Миний байлцсан нэгэн сеансан дээр Д.Батсуурь дөчөөд насны нэгэн эмэгтэйг регресст оруулсан бөгөөд уг эмэгтэй байгаа орчин, vзэгдэж мэдрэгдэж буй эд зvйлсийн талаар маш тодорхой ярьж байв. Тvvний ярианы байдлаар урьд нэгэн төрөлдөө Энэтхэг бvсгvй байжээ гэмээр байсан бөгөөд регрессээс гарсныхаа дараа юу ярьснаа асууж сонирхон хэсэг ярилцаад гэрийн зvг явсан юм. Харамсалтай нь энэ удаад регресс хийгч маань техникийн ямар нэгэн алдаа гаргасан бололтой байдаг. Яагаад гэвэл регресст орогч эмэгтэй такси хөлслөн гэрийн зvг явахдаа зам зуурын хаяг реклам, зарлал сурталчилгааны vг vсгийг уншиж чадахгvй, бvгд харийн vл таних vсэг харагдаад, хөлсний тэрэгний жолоочид гэр лvvгээ явах зам, хаагуур хэрхэн эргэхийг зааж өгөхөд хvндрэлтэй байсан гэдэг. Хэсэг хугацаанд өнгөрсөн цагийн оюун санаа, энэ цагийн оюун санаа хоёр нь нэг биед давхцах мэт мэдрэгдээд тун таагvй байжээ. Энэ нь ховсонд орогчийг өнгөрсөн цагаас одоо цагт буцааж авчрах vйл явцад ямар нэг алдаа гарсны ул мөр бололтой байдаг.
Регресс нь сайн хөтөчтэй vед айж эмээх зvйл огт биш бөгөөд гагцхvv туршлага муутай, эхлэн суралцагч хvмvvс бие даан хийж болдоггvй, заавал чадварлаг мастерийн удирдлага хяналтан дор явуулж байж, аюул осолгvй, алдаагvй ажиллаж сурлаа гэхийн цагт, багшийнхаа зөвшөөрсний дараа бие даан гvйцэтгэж болдог vйл юм. Гоц vзэгдэл судлаач Д.Батсуурийг би Монголд регресс хөгжvvлж буй анхдагч гэж боддог. Өөр хэн нэгэн vvнийг хийж байна гэж олж сонсоогvй. Тэрээр чамгvй олон хvн дээр туршилт хийн нэлээд өндөр тvвшний мэргэжилтэн гэхээр хэмжээнд хvрчихээд байгаа юм. Энэ удаад 2008 оны нэгдvгээр сарын 6-нд 63 настай О.Жавзмаа гэдэг эмэгтэйг регресст оруулах vед юу ярьсныг сонирхуулъя. Тvvнийг мөн өдрийн 19 цаг 45 минутад регресст оруулж эхэлсэн бөгөөд Д.Батсуурь регрессийг удирджээ. О.Жавзмаагаас өнгөрсөн vеийн тодорхой огноо зааж асуулгvйгээр тухайн тохиолдолд юу vзсэнийг нь асуухад юу ярьсныг бvрэн сийрvvлье.
...Омголон морь унасан дуулгатай эрэгтэй хvн давхиж байна. Хувцас нь их хvнд юм. Цойлж давхиж байна. Хол хаягдсан морьтонгууд. Бороо шивэрч, ногоо халиурч, их сайхан байна. Ус цэлэлзэнэ. Өндөр модтой уул байна. Цэргийн жанжин. Олон морьтой цэрэг байна. Уулын хормойгоор эргэн гарч ирж байна. Олон байна. Нар урд, Хөндий газар байна. Их л давхиж байна. Хоёр талд морьтой хvн байна. Морины сvvл хавьцаа байна. Нэг юм өргөсөн байна. Иштэй юм. /туз байхаа гэж регрессийн дараа хэлье/. Миний хувцас малгай их хvнд байна. Урд байгаа цуварсан ууланд хvрэх зорилготой байна. Хугацаандаа очно. Монгол хvн. Гансэлэм нэртэй. Бvгд давхилдана. Хөрс зөөлөн байна. Тоос босохгvй байна. Миний морь хvрэн зvстэй, амаа ангайсан, тун омголон морь. Баруун хажууд цагаан морьтой, зvvн гарт хар морьтой хvн байна. Баруун гар талын хvн vзмэндvv өнгийн дээлтэй тансагдуу, гангамсаг, их том нvдтэй, хөмсөг сайтай сvрлэг хvн байна. Инээхэд нь шvд нь яралзан харагдана. Сэтгэл өндөр давхилдана. Салхи сэвэлзэнэ. Ногооны vнэр тансаг байна. Сэтгэл өөдрөг бардам, хөөрсөн байдалтай байна. Сайхан байна. Бидний очиж буй газар гол урсана. Хоёр талдаа уулаар хvрээлэгдсэн голын захаар явж байна. Цуварч эхэллээ. Мод, мөчир. Голын хоржигнон урсах чимээ. Том том чулуутай тунгалаг гол байна. Бид богцтой юм. Зэр зэвсэгтэй, бvгд их л хуягласан байна. Төмөр хуйтай сэлэм байна. Хvмvvс ярилцана. Морьд тайван алхаж байна. Миний морь хөлөрсөн байна.
Очих газар ойртож байна гэлцэж байна.
Буудаллахгvй юм болов уу гэж байна.
-Нэг их өндөр уул, ширэг ногоотой газрыгхаржбайна. Би гол гаталж, эрэг өөд гарч байна. Би бууж байна. Ширэгтэй газар байна. Буттай газар руу буугаад явж байна. Газар vзэж яваа юм болов уу? Бие засах?.. Бvх хvмvvс бууж хvрээ vvсгэн сууж байна. Өшөө цаашаа дугуйран сууж байх шиг байна. Дугуйрсан хvмvvсийн эхэнд би сууж байна. Амарч байна. Нээг, хоёр, гурав, дөрөв, ...арван тав дахь хvн инээгээд байгаа харагдана. Шооч маягтай, бор царайтай, шовгор малгайтай. Дандаа эрчvvд. Гутлууд нь их сонин юм. Монгол гутал гэхэд их сонин юм. Монгол дээл өмсөөгvй, ангийн арьсаар хийсэн хvрэм шиг хувцастай, зарим хvн малгайнаасаа хар сортой арьс шиг юм унжуулсан байна. Амарч байгаа бололтой. Миний нойр их хvрч байна. Амармаар юм шиг. Морьд харагдахгvй байна. Би сvvлийнхээ улсыг харахгvй байна. Нэлээд хол байна. Улсууд ярилцаад шуугилдаад байна. Би хэвтээд урд талын гайхамшигтай өндөр шовгор уулыг харж байна.
-Голыг өгсөөд их хол явах бололтой. Их том биетэй улсууд байна. 800 гэсэн тоо санагдаад байна. Оройн сэруvн орж байна. Нэлээд хол гал тvлж байна. Нэг, хоёр, дөрвөн тойрогны цаана гал гарч байна. Миний байгаа газар их том тойрог. Цаашаа ч бvр их тойрог байна. Зарим нь хагас тойргууд байна. Би их том жанжин юм шиг байна. Нэг их өндөр хvн миний хэрэгслийг авчирч байна. Хоёр том богцноос юм гартана. Улаандуу цэмбийг ногоон юмаар эмжсэн. Миний дэвсгэр юм болов уу. Ногоон юм нь даавуу биш ээ. Vйлчилж байгаа хvн их том хvн юм. Гутал нь харагдаж байна. Бvс мvс нь их мундаг юм аа. Шир юм байна. Дандаа тийм л хувцастай улс.
...Мөнгөн том хэт хутга, том, мөнгөн тансаг хэрэглэлтэй. Миний морины хазаар мөнгөн, магнайд нь улаан шvр суулгажээ. Миний хэрэглэл тансаг аа тансаг. Эмээлийн бvvрэг цагаан, Дөрөө нь сийлбэртэй цагаан. Их л эртний хvн байна даа. Аяга нь их сонин. Их том аяга гаргаж ирж байна, вааран юм уу их том юм. Янз бvрийн юм л байна. Эмээлийн бvvрэг нь их өргөн, цагаан. Дvрлэгэр дvрлэгэр нvдтэй, бордуу эршvvд хvмvvс байна. Харанхуй болсон. Тэнгэрт од тvгсэн байна. Хоёр талын уул их сvрлэг өндөр юм. Одод ярайна. Хөхрөлдөөд идэж уугаад байгаа бололтой. Махан голдуу хоол байна. Шөл нь бор, хутгаж буй шанага нь зэс шанага, урт иштэй.
...Би хэвтсэн, уул их сайхан харагдана. Би унтаад байгаа юм уу. Би гол руу жийгээд уул руу дэрлэн хэвтэнэ. Улсууд гол руу толгойгоо харуулсан шиг байх юм. Саглагар модны дэргэд хоёр хvн байна. Миний зvvн гар талд эрэг дээр хоёр хvн байна. Тамхи татна. Миний... Ус шуугиад ямар сайхан юм. Морьд янцгааж байна. Манай морьд. Надаас нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа дахь хvн ямар их хурхирдаг юм. Байгаль их сайхан байна. Бvрээ барьсан хvн гарч ирлээ. Бvрээ дуугарч байна. Бvгд босцгоож байна. Морьд цуварч гол өгсөн орж ирж байна. Нэг их тод цагаан морь байна. Явах бололтой юм. Бvгд бэлдэж байна. Буу шийдэмгvй, том том сэлэмтэй улсууд. 1,2,3.....9,10-аад тойрог болсон юмуу даа. Бөөн бужигнаан. Нэг тойрогт 16-17 хvн. Нар гараагvй байна. Манай хэд завилаад суусан байна. Голоо өгсөх гэж байна. Мордоцгоож байна. Би юм хэлэхгvй байна. Хоёр салаа явна. Бvгд хөдөлсөн, том хавцлаар явж байна. Би тvрvvнд нь явна. Ард цагаан морьтой хvн явна.
3 хоногийн дараа
Би гэртээ байна. Их том гэр байна. Хаяа шуусан байна. Маш их хонь бэлчиж буй нь харагдана. Морины шон байна. Морьд байна... Энэ бол регресст хvнийг оруулсан нэг л тохиолдлын жишээ. Регрессийн туршид оруулагч асууж, орогч хариулдаг бөгөөд харилцан ярилцах идэвхтэй хэлбэр байдаггvй. Яагаад гэвэл орогч гvн ховсдуулсан болохоор зөвхөн өгсөн командыг биелvулдэг. О.Жавзмаагийн дээрх , яриа бол асар олон асуултын vр дvнд бий болсон зураглал юм. Бөөгийн онгод орсон vед тvшээ хийж байгаа хvн хэр туршлагатайгаас хамаарч яриа өрнөдөг. Хаана нь яриаг нь тасалж, хэдийд юу руу хандуулж, ярьж өгөхгvй байгаа зvй лийг нь хэрхэн яриулах вэ гэдэг тvшээгээс ихээхэн хамаардаг. Гэхдээ энэ бол харилцан яриа байдаг бөгөөд онгодын төлөв байдлаас ихээхэн хамаардаг учраас хvссэн мэдээллээ олж авахгvй байх, далд битvv утгатай оньсого мэт хариулт сонсох нь элбэг. Бөөлөх нь тодорхой цаг vед амьдарч байсан хvний сvнстэй харьцаж буй бол регресс нь хvнийг өнгөрсөн vе рvv нь ховсын тусламжтайгаар аваачдагаараа ялгаатай.
Хvнийг регресст оруулах нь нэг талаас ухамсартайгаар тавьж буй асуулт, нөгөө талаас ухамсаргvйгээр өгч буй хариулт байдаг учраас нvдэнд нь биетээр харагдаж буй ямар нэг зvйлийн хэлбэр дvрс, харагдах байдал зэргийг л нарийвчлан тодруулах боломж сайтай. Бөө нь сvнс буюу оюун санаатай харьцаж байгаа учраас мөн ингэж тодруулахаас гадна учир шалтгаан, дотоод мөн чанарыг нь ухан гаргахдаа гаргууд. О.Жавзмаа тvvх, угсаатны зvй судлалын талаасаа сонирхол татах асар олон мэдээлэл өгсөн боловч харамсалтай нь хөтлөгч тодруулан асуулгvй өнгөрчээ. Жишээ нь, гутал хувцасны тухай ярьж байхад илvv нарийвчлан асуусангvй. Бөө судлалын ажлаар явж байхдаа би нэг удаа уруд, мангуд гутал гэж онгод хэлэхтэй таарч тодруултал ерөнхийдөө монгол гутал мэт хэлбэртэй ч хошуу нь урт, тvрий нь боомоороо одоогийн монгол гутлаас хамаагvй нарийхан, өсгий нь хойшоогоо илvv гарсан гэж хэлж өгч байв. Энэ бол тvvхч судлаачдад хэрэгтэй чухал мэдээлэл юм. Туг нь ямар өнгөтэй, ямар дvрстэйг асуусангvй. 800 гэдэг тоо яагаад санагдаад буйн учрыг лавласангvй. Гурав хоногийн дараа гэртээ байхад нь гэрийн доторхийг тодруулан асуусан бол бас л хэрэгтэй мэдээлэл олдох байсан нь дамжиггvй.
О.Жавзмааг регресст оруулахдаа тодорхой он cap өдөр хэлэлгvй ерөнхий оруулсан учраас дахин энэ цаг vе рvv оруулж, дээрх мэдээллийг тодруулна гэдэг хэцvv. Гэхдээ яг энэ монгол цэргийн баатар байсан өөр цаг хугацаа руу нь аялуулж болох юм. Vvний тулд ойролцоогоор хэдэн ой руу аваачих вэ гэдэг асуудал гарна. Тvvний тvлхvvр нь 800 гэдэг тоо байж болно. Өөрөөр хэлбэл 800 жилийн өмнөх vе буюу 1210 он руу аваачвал сонирхолтой мэдээлэл олдож болох юм. Мен 20-30 жилийн зайтайгаар урагш нь хөөгөөд байвал дээр өгvvлсэн цаг хугацааг олох нь магадтай ч vvний тулд ихээхэн цаг зарахад хvрнэ. Ер нь Д.Батсуурь гоц vзэгдэл сонирхон судлаач учраас хvнийг өнгөрсөн цаг руу аялуулахыг л урьтал болгосон болохоос тvvх, угсаатны зvйн нарийн мэдээлэл авахыг хичээгээгvй гэдгийг энэ дашрамд өгvvлье. Гоц vзэгдэл судлаач Д.Батсуурь прогресс буюу ирээдvй цаг руу хvнийг аялуулах судалгаа туршилтын ажлаа саявтар эхэлсэн бөгөөд vр дvнг нь "Гэрэлт цалиг" сониноор дамжуулан уншигч олонд хvргэхээр тохиролцоод байна. Эцэст нь регресс хийх нь хvссэн хvн бvрийн ажил биш бөгөөд сайн багшгvйгээр оролдвол учрах vр дагавар нь ямар ч байж мэднэ гэдгийг хатуу сануулъя. Яагаад гэвэл энэ бол оюун санаагаар оролдож буй ажил. "Галаар наадвал осолтой" гэдэг сануулга энд шилжсэн утгаараа хатуу vйлчилдгийг анхааралдаа авагтун.
эх сурвалж: Зууны мэдээ.
Б.Галаарид Дугаар 27/106(3178)
11 сэтгэгдэл:
mash sonirholtoi medeelel baina. bayrlalaa
shahaa bol
Сонин л юм. аль ч талаас нь харахад энэ нь бас нэг тайлбарлах боломжгүй сэтгэхүйн нэг үйл явц юм байна даа. ЗОЧИН-д: энэ өөрийн бодлоо болон мэдээллээ хуваалцах талбар болохоос хүнийг болон өөрийгөө доромжлох газар биш!!!!!!!!!!
bayrlalaa sonirholtoi ymaa chi ingej regressd oruulj chadhuu bi uzmeer l bn hehe
sain bna uu? ene medeelel vnexeer sonirxoltoi yumaa.
ene Batsuuri gdg xvniig xaanaas yaaj olj bolox bol bi yum asuux gsn yumaa nadad neg sonin yum toxioldood bgaa yum l da tgd l asuux gesiin. eswel ta uuruu nadtai xolboo bariach texvv minii mail xayg aka_8025@yahoo.com uur xvmvvs bitii toglooroi vnexeer sonin yum toxioldood bi yaaxaa medku bna ali bolox xurdan xolbogdwol sn bna
bayrlalaa
ikh so yma ta nart yj xolbgdxu
ih sonirholtoi sedeb yum. bi boo humuus tengeriin sum hadgaldag gej sonsson. yagaad ??? "tengeriin sum" id shidtei yu?humuusee hariulaarai.bayarlalaa
sonin sonin zuud zuudleh ni "id shid"-iin ehlel uu?
Би танаас нэг юм асууя. Би бөөг их сонирхдог ч нэг ч удаа очиж үзээгүй л дээ. Манай нөхөр нэг удаа бөө дээр очоод тэгээд /бид 2 гэрлэж амжаагүй, хүүхэдтэй, манайд амьдардаг/ бид 2т голомт салгаж өглөө гээд нэг жижигхэн тулга хайчтай нь авчирсан юм л даа. Хааяа асааж байгаарай гээд. тэгээд би саяхан нэг найзтайгаа санамсаргүй маш сайн мэддэг гэх лам дээр очсын. Тэр лам харин надад *-танайх бөөгөөс нэг гал тасалж авчирсан байна. тэрийгээ гарга * гэсэн..Энэ зөвүү..Би яах вэ
сайн байна уу таньд энэ өдрийн мэндийг хүргеэ .таны ажил үйлсд өндөрөөс өндөр амжилт хүсье.Би ийм зүйлд итгэдэггүй бурханд итгэдэг хүн л дээ.Та энэ дэлхий дээр амьдарч байх хугацаандаа ийм зүйл хийж явж байгаад хэзээ нэг өдөр амьдралын мөнх бусыг үзнэ .Тэгэл таны сүнс хаана очихыг мэддэг үү? Тамд уу диваажинд уу .там диваажин үнэхээр бодитой оршдог бөгөөд бид бүгд үхсэний дараа шүүгдэнэ.Сүнслэг ертөнц гэж үнэхээр байгаа.Бурхан ч бий чөтгөр ч бий.Бөө болоод лам нар мөн ид шидийг муу сүнс улирддаг юм.тэр хаа сайгүй хэрэн тэнэж явдаг учраас хүний бүхий л урьд нь хийж байсан алдаа дутагдал гэм нүгэлийг андахгүй сайн мэднэ .тийм ч учраас хүний ирээдүйг биш өнгөрсөнийг хэлж чаддаг .түүнийг хүмүүс мэдэхгүй л бөө ламыг сайн мэдэж байна гэж андуурдаг харамсалтай.Тэгээд ч эдгээртэй орооцолдлж байдаг хүмүүс үхсэнийхээ дараа мөнхийн тамд унана.Там гэдэг нь та аймшигтай хар дарж зүүдэлж байсан удаатай байх тэр зүүднээс ч илүү аймшигтай мөнхийн тамын галд таны сүнс мөнхөд байх болно.Хүмүүн бидний нүд чих гар хөл бол махан бие бөгөөд бид сүнстэй учраас амьтай байдаг юм.Тэгээд бид үхэхэд махан бие булагдаж сүнс тэнгэрт очиж шүүгддэг .та диваажинд орохыг хүсч байна уу .тэгвэл би таньд нэгэн маш баяртай мэдээ дуулгая.Та ямар нэгэн сайн үйл хийснээр буян үйлдсэнээр тэнд очихгүй харин бурханы бэлэг болгон өгөдсөн хүү болох есүс христэд игэснээр диваажинд орж мөнх амийг авах эрхтэй болно.Христ бол монголчуудын хэлдгээр харийн шашин биш.Бидний гэмийн төлөө загалмай дээр цовдлогдож үхлээс 3 хоногийн дараа дахин амилж бурханы барууг талд заларсан .Амьд бурхан.та юу хэлж байгаагаа мэдэхгүй тарни уншиж явсанаас өөрийН хэлээрээ хүссэн зүйлээ залбирч болно .хамгийн чухал нь та итгэвэл үхэхээс айх хэрэггүй харин ч мөнх амийг авах болно.бурхан таньд хайртай шүү.үүнийг уншиж суугаа танийг мөнх амийг олж аваасай гэж чин сэтгэлийн угаас хүссэндээ мөн таньд бэлдсэн бурханы гайхалтай бялхам дүүрэн амьдралаар амьдраасай гэж хүссэндээ бичлээ.Энэ бол үнэхээр цорын ганц үнэн шүү.хэрвээ та христийг улам илүү ихээр таньж мэдэхийг хүсвэл мэддэг сүм цуглаандаа холбогдоорой.манай цуглаанд ч ирсэн болно манайх 13р хорооллийн автобусны буудлын миний захын хажуу дахь 5н давхар гар барилгын 4н давхарт нь байдаг.Бүтэн сайны 12цагаас болдог.таныг хүлээн авахдаа баяртай байх болно.Өөр буруу урсгалаас болгоомжлоорой.Жич моргом ,гэх мэт БУРХАН ТАНЬД ҮНЭХЭЭР ХАЙРТАЙ ШҮҮ
энэ ч яахав эзотерик ухааны юм л даа. чадахгүй хүн оролдоод дэмий нь үнэхээр үнэн. Бясалгал хийгээд байхаар заавал регресс хийх шаардлагагүй болдог гэдэг. Хаашаа л бол хаашаа аялж болно. Ийм хүмүүс зөндөө бий